Тооцоолуур
Валютын ханш
Байршил

2014 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд “Нисээч Интернэшнл” ХХК нь 2003 оноос эхлэн зам барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын худалдаа тэдгээрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 

2018 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн ба БНХАУ-ын LOVOL брендийн бүх төрлийн   механизм, FOTON брендийн чирэгч, өөрөө буулгагч, түлшний, усны, бохирын, зуурмагийн гэх мэт тусгай зориулалттай машины худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэг, дагалдах тоног төхөөрөмжийн худалдааны үйлчилгээг цогцоор нь санал болгож байна.

Манай байгууллага нь 2017 оноос эхлэн Монгол дахь "Volvo Trucks"-ийн албан ёсны төлөөлөгч болох MNTTT Group-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, хамтран ажиллаж эхлээд байна.

Ensada Tractron LLC: 2015 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн ба тус компани нь ХАА, газар тариалангийн техник хэрэгслийн нийлүүлэгчээр ажиллаж байна.

MONNIS Group: 2015 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Моннис Майнинг Экьюпмент ХХК нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютороор үйл ажиллагаагаа явуулж байна.

MSM Group: Тус компанитай 2015 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Мерседес Бенз , Крайслэр , Жип Дож болон Мицубиши Фусо зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн суудлын, хүнд даацын, тусгай зориулалтын автомашин, автобусыг зах зээлд нийлүүлэх, нийлүүлэлтийн дараах үйлчилгээ үзүүлэх онцгой эрхтэй, албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

 
  • Худалдаа хөгжлийн банкны төв байр 707 тоот, Энхтайвны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14210, Монгол улс