Тооцоолуур
Валютын ханш
Байршил

MONNIS Group: 2015 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Моннис Майнинг Экьюпмент ХХК нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютороор үйл ажиллагаагаа явуулж байна.

MSM Group: Тус компанитай 2015 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Мерседес Бенз , Крайслэр , Жип Дож болон Мицубиши Фусо зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн суудлын, хүнд даацын, тусгай зориулалтын автомашин, автобусыг зах зээлд нийлүүлэх, нийлүүлэлтийн дараах үйлчилгээ үзүүлэх онцгой эрхтэй, албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

AMMAC MGL LLC: 2014 оноос хамтран ажиллаж байгаа ба тус компани нь ХБНГУ-ын CLAAS, LEMKEN, GRIMME, NEUERO зэрэг компаниудын Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг ба эдгээр компаниудын брэндийг зах зээлд нийлүүлэхээс гадна борлуулалтын өмнөх болон дараах үйлчилгээг санал болгож байна.

AODE LLC: 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд Хүнд даацын машин механизмын худалдаа, үйлчилгээ үзүүлж байна.

ZAmine LLC: 2014 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн ба Японы алдарт Hitachi брэндийн уул уурхай, авто замын бүхий л тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна.

Hera Equipment LLC: 2014 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компани нь Монгол орны эрс тэс ажлын нөхцөлд тохирсон дэлхийн шилдэг HYUNDAI DAEWOO, HANJIN D&B, JUNJIN CSM болон CUMMINS брэндийн хүнд машин механизмыг зах зээлд нийлүүлж байна.

 
  • Худалдаа хөгжлийн банкны төв байр 707 тоот, Энхтайвны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14210, Монгол улс