Тооцоолуур
Валютын ханш
Байршил

БНХАУ-н уул уурхайн хүнд даацын машин үйлдвэрлэгч “Yutong Heavy Industries”, “LTMA” болон хүнд даацын дугуй үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Techking” брендүүдийн техник тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг.

"БЕЛАЗ" компанийн онцгой эрхт диллер бөгөөд хүнд даацын ачааны машин болон Goodyear дугуй, TMS дугуйн хийн температурын хяналтын систем, Topy хүнд даацын обудын албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.

Дэлхийд тэргүүлэгч 50 гаруй үйлдвэрлэгчдийн Монгол улс дахь албан ёсны цорын ганц дистрибьютр бөгөөд зам барилга, орон сууц НАА, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, ХАА-н салбарт түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн бага оврын тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслүүдийг ханган нийлүүлж байна.

YTM MONGOLIA компани нь YOKOHAMА rubber компанийн Монгол улс дахь Албан ёсны дистрибьютерээр ажиллаж YOKOHAMA брэндийн бүх төрлийн дугуй /Суудлын автомашины, Автобус, Ачааны машины, Уул уурхайн / конвейрын тууз, гидрын шланк зэргийг Япон улсаас шууд нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлж байна.

Үндэсний хөрөнгө оруулалттай Соёолон Интернэшнл ХХК нь 2012 оноос уул уурхайн ашигт малтмал баяжуулах салбарын дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Монгол дах онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Ти Ди Би Лизинг ХХК-тай 2019 оноос хойш хамтран ажиллаж байна.

2014 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд “Нисээч Интернэшнл” ХХК нь 2003 оноос эхлэн зам барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын худалдаа тэдгээрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 
  • Худалдаа хөгжлийн банкны төв байр 707 тоот, Энхтайвны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14210, Монгол улс