Тооцоолуур
Валютын ханш
Байршил

Мэндчилгээ

Бидний компанийг сонирхон үзэж байгаад талархаж байна. Бид Япон улсын Мизухо Марубени Лизинг Корпорацийн олон улсын санхүүгийн мэдлэг туршлага болон гадаад валютын найдвартай эх үүсвэр, дотоодын нэр хүнд бүхий Худалдаа, хөгжлийн банк, түүний банк санхүүгийн үйлчилгээний дэд бүтцийн харилцан хамтын ажиллагаанд тулгуурласан бүтээлч, шинийг санаачлагч Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Манай компанийн эрхэм зорилго нь олон Нийлүүлэгчдийн тогтвортой хамтын ажиллагаан дээр тулгуурласан, зөвхөн Ти Ди Би Лизинг ХХК-ийн хийж, өргөжүүлж чадах боломж, бололцоог харилцагчиддаа санал болгох явдал юм. Бид Монголын дэд бүтэц болон барилга, зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбаруудад тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээг санал болгож байна. Монгол улс нь байгалийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд алт, зэс болон нүүрсний үйлдвэрлэл нь төсвийн орлого болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг эзэлж байна. Байгалийн нөөцөөр дамжуулан Монгол улсын эдийн засаг хурдацтай өсөхийн зэрэгцээгээр манай үйлчлүүлэгчдэд олон төрлийн, их хэмжээний санхүүжилт шаардлагатай болж байна.

Тиймээс уламжлалт зээлийн санхүүжилт нь одоогийн санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах боломжгүй болох тул бид лизинг болон хөрөнгөөр баталгаажсан санхүүжилтэнд бидний ирээдүй оршиж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бид банк биш, дилер ч биш. Бид үргэлж харилцагчиддаа эрэлт хэрэгцээнд нь нийцсэн оновчтой бөгөөд түргэн шуурхай, цагаа олсон санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр хангах болно. Эцэст нь бид Монголын тэргүүлэх салбаруудад чиглэсэн санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр дамжуулан нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулах болно.

Компанийн тухай

 

Бидний тухай

Ти Ди Би Лизинг ХХК нь харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан, бизнесийн таатай нөхцлийг хангасан санхүүгийн түрээсийн (лизинг) үйлчилгээг үзүүлэхээр Монгол улсын Худалдаа хөгжлийн банк, Ти Ди Би Капитал ҮЦК ХХК болон Япон улсын Мизухо Марубени Лизинг Корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2013 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Зорилго

Япон улсын Мизухо Марубени Лизинг Корпорацитай хамтран байгуулсан Ти Ди Би Лизинг компани нь Мизухо Марубени Лизинг Корпорацийн өргөн хүрээний санхүүгийн мэдлэг болон Худалдаа, хөгжлийн банкны хуримтлуулсан туршлага, банкны дэд бүтцийн мэдлэгт тулгуурлан нэн хурдацтай өсөж буй эдийн засаг дахь санхүүгийн түрээсийн үйлчилгээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилготой билээ.

 

Компанийн ерөнхий бүтэц

Санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлдэг Ти Ди Би Лизинг компанийн бүтцийг доор үзүүлэв. Худалдаа Хөгжлийн банк, Ти Ди Би Капитал ХХК болон Япон улсын Мизухо Марубени Лизинг корпрацийн хамтарсан хөрөнгө оруулалттай.

  • Худалдаа хөгжлийн банкны төв байр 707 тоот, Энхтайвны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14210, Монгол улс